Группын ярилцлага

Энэ хуудсан дээр:

Ерөнхий агуулга:

Группын ахлагчид аа!

Доорх шаардлагуудыг анхааралтай уншина уу:

  • 7 болон түүнээс дээш, 25 хүртэл (13-аас дээш насны) хүний бүрэлдэхүүнтэй групп группын ярилцлагын цаг товлох боломжтой. Хэрэв групп 25-аас дээш гишүүнтэй бол 2 эсвэл хэд хэдэн групп болгон хувааж групп тус бүрт ярилцлагын цаг хүснэ. 13-аас доош насны хүүхдүүд ярилцлаганд ирэх шаардлагагүй тул группын цаг хүсэхдээ тэдгээрийг оруулах хэрэггүй. Харин тэдгээрийн визийн өргөдлийг бусад цаг товлосон хүмүүс нь ярилцлаганд ирэхдээ авч ирэх, эсвэл ярилцлагагүй визийн мэдүүлгийн цагаар журмын дагуу авч ирж болно.
  • Аяллаа урьдаас төлөвлөж группын ярилцлагын цагийн хүсэлтээ аль болох эрт гаргана уу. Явах өдөр нь хүсэлт гаргасан өдрөөс хойш 3 долоо хоногоос дотогш байвал ярилцлагын цагийн их ачааллаас үүдэн АНУ-ын ЭСЯ нь уг хүсэлтийг зөвшөөрөх боломжгүй юм.
  • Хүсэлт гаргахаасаа өмнө группын бүх гишүүд визийн хураамжаа төлж, DS-160 өргөдлийн маягтыг бөглөсөн байх шаардлагатай бөгөөд эдгээр баримтуудыг группын ахлагч өөр дээрээ бэлэн цуглуулсан байх ёстой. Зөвшөөрөгдсөн ярилцлагын цагийг өмнөх өдрийн 12:00 цаг хүртэл л авах боломжтой.
  • Группын ярилцлагын цаг хүсэхдээ тухайн аяллын зорилго, хугацаа, аяллын маршрутыг тодорхой тусгасан байна.
  • Хүсэлт нэгэнт батлагдсанаас хойш группын бүрэлдэхүүний тоог өөрчлөх боломжгүйг анхаарна уу. Хэрэв хүн нэмэгдсэн тохиолдолд тухайн хүн группээс тусдаа цаг товлоно.
  • Түүнчлэн группын цаг зөвшөөрөгдсөнөөс хойш группын бүрэлдэхүүн дэх нэрсийг солих боломжгүй.
  • Давхар цаг битгий товло. Хэрэв группын зарим нэг гишүүд өөрсдөө тусдаа цаг товлочихсон бол тэдгээрийг группын цаг товлох хүсэлтэндээ оруулж болохгүй.
  • Группын ярилцлагын цаг хүсэхдээ яаралтай ярилцлагын цагийн хүсэлт давхар гаргаж болохгүй.
  • Энэ нь группын ярилцлагын цагийн хүсэлт болохоос группын ярилцлага биш гэдгийг анхаарна уу. Группын гишүүн хүн тус бүр тусдаа ярилцлага өгнө.

Группын цаг зөвшөөрөгдсөнөөс хойш 10 хоногийн дотор Группын ахлагч олгогдсон цагийг гишүүн тус бүрдээ товлоно. Хэрэв 10 хоногийн дотор гишүүн тус бүрийн цагийг аваагүй тохиодолд тухайн группын цагийг бүхэлд нь цуцлах бөгөөд груп дахин шинээр цаг товлох хэрэгтэй болно. Консулын Хэлтэсийн ажлын өндөр ачааллаас шалтгаалж энэхүү шаардлага тавигдаж байгаа юм.

Хэрэв группын цаг товлохдоо худал, буруу мэдээлэл өгөх замаар группын цаг товлох журмыг зөрчих эсвэл цаг товлох системийг урвуулан ашигласан нь тогтоогдвол Консулын Хэлтэс тухайн товлогдсон цагийг цуцлах эрхтэй.

Аялал жуулчлалын визтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж авна уу.

Хэрхэн виз мэдүүлэх

    Алхам 1

    Цахим цаг авах системийг ашиглан группын цаг авах хүсэлт илгээх боломжтой. Хүсэлт илгээсний дараа АНУ–ын Элчин Сайдын Яамнаас цахим шуудангаар ирэх хариуг хүлээнэ үү.

    Элчин сайдын яам/ Консулын газраас таны хүсэлтийг зөвшөөрсөн цахим шуудан иртэл группын гишүүд/ хамааралтай хүмүүсийн тухай мэдээлэл нэмж оруулж БОЛОХГҮЙГ анхаарна уу. Цахим шуудангаар зөвшөөрөл хүлээн авсаны дараа группын гишүүд/ хамааралтай хүмүүсийг нэмнэ үү.

    Алхам 2

    Таны хүсэлтийг АНУ-ын Элчин сайдын яам/ Консулын газраас зөвшөөрсөн цахим шуудан хүлээн авсны дараа группын гишүүн болгонд цаг товлох хэсгээр цаг авна уу. Дуудлагын төвийн ажилтан танд цаг товлох боломжгүй боловч асуулт гарвал танд туслах болно. АНУ-ын Элчин сайдын яам/ Консулын газраас таны хүсэлтийг татгалзсан тохиолдолд цахим шуудангаар мэдэгдэх ба группын гишүүн бүр тус тусдаа цаг авах шаардлагатай.

    Анхааруулга: Татгалзсан эсвэл зөвшөөрсөн хариу нь no-reply@ustraveldocs.com гэсэн цахим хаягаас танд ирэх болно. Зарим цахим шууданд мэдэхгүй хаягнаас ирж буй захиаг спам эсвэл жанк руу оруулах тохиргоотой байдаг тул, хэрэв танд хариу ирээгүй бол цахим шуудангийнхаа спам эсвэл жанк хэсгийг тус тус шалгана уу.

    Алхам 3

    Группын гишүүн бүр визийн хураамж төлөх шаардлагатай. Нэгдсэн байдлаар төлбөр хийх тохиолдолд та нэг баримтын дугаар хүлээн авах ба энэхүү баримтын дугаарыг хүн бүрт ашиглана.

    Визийн төрөл ба хураамж ам.доллараар – Визийн төрлөөр жагсаасан

    Визийн төрөл Тайлбар Төлбөрийн хэмжээ Тоог сонгоно уу
    B Аялал жуулчлал болон бизнес $160
    C-1 Дамжин өнгөрөх $160
    C-1/D Дамжин өнгөрөх ба Онгоцны багийн гишүүд $160
    D Усан онгоцны багийн гишүүд $160
    E Австралийн мэргэжилтэн, олон улсын худалдаачин болон хөрөнгө оруулагч, урт хугацааны хөрөнгө оруулагч CNMI $205
    F Оюутан (Эрдэм шинжилгээний ажил) $160
    H Түр хугацааны (улирлын чанартай) ажилчид ба дадлагажигч $190
    I Сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн ажилтан $160
    J Солилцооны хөтөлбөрийн оролцогч $160
    L Компани дотор шилжиж буй ажилчдын виз $190
    M Оюутан (Мэргэжлийн сургалт) $160
    O Онцгой чадвартай хүмүүсийн виз $190
    P Тамирчин, Урлаг Соёлын зүтгэлтэн болон уран бүтээлч $190
    Q Олон улсын соёлын солилцооны хөтөлбөрт оролцогч $190
    R Шашины Байгууллагын Ажилтан $190
    T Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч $160
    TN/TD Хойд Америкийн Чөлөөт Худалдааны Бүсийн (НАФТА) мэргэжлийн ажилтанууд $160
    Алхам 4

    Группын гишүүн болгон Цагаачлалын бус визийн цахим маягт (DS-160) бөглөх шаардлагатай.

    Алхам 5

    Группын гишүүн бүр цахим цаг товлох системийг ашиглан цаг товлох шаардлагатай. Цаг товлохын тулд группын гишүүн болгон доорхи гурван мэдээлэлийг оруулна уу. Үүнд:

    • Паспортын дугаар
    • Визийн төлбөр төлсөн баримтын дугаар
    • Баталгаажсан DS-160 маягтын 10 оронтой баркод дугаар
    Алхам 6

    Группын гишүүн бүр цаг авсан өдөр, цагтаа АНУ-ын Элчин сайдын яам/ Консулын газар ирэх шаардлагатай. Ирэхдээ нэг хувь шинэ цээж зураг, DS-160 баталгаажуулсан хуудас, цаг товлосон хуудас, одоогийн паспорт болон бүх хуучин паспортуудаа авч ирнэ үү. Эдгээр бичиг баримтгүй бол ярилцлагандаа орох боломжгүй болно.

    Анхааруулга: Группын цаг товлохтой холбоотой асуулт байвал Групп Цаг Товлох Зааврыг үзнэ үү.