Дипломат ажилтнууд болон Төрийн албан хаагчид

Энэ хуудсан дээр:

Ерөнхий агуулга

A, G болон NATO визийг Америкийн Нэгдсэн Улсад албан хэргээр зорчих дипломатууд, төрийн албан хаагчид болон тэдний гэр бүлийн гишүүд, гэрийн үйлчлэгчдэд олгодог. АНУ-ын Цагаачлалын хуулийн дагуу A, G болон NATO виз мэдүүлэгчид тодорхой шалгуур хангасан байх ёстой.

A, G болон NATO визийн мэдүүлгийг шууд АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэст гаргана. A, G болон NATO визийн мэдүүлэгтэй хамт томилон явуулж буй агентлаг/Засгийн газрын дипломат ноот бичиг эсвэл албан хүсэлтийг хавсаргах ёстой.

MRV визийн хураамж төлөхгүй бөгөөд хэрэв төлчихсөн бол буцаан олгохгүй болно.

Албан болон дипломат визүүд

АНУ руу албан ажлаар явах A, C-3 (дамжин өнгөрөх)болон G визийн мэдүүлгийг АНУ болон Монгол улсын баярын өдрүүдээс бусад Даваа-Баасан гаригуудын 14:00 цагт хүлээж авна.

A-1, A-2, A-3, G-1, G-2 болон C-3 визийн мэдүүлэгт Дипломат нот бичиг заавал дагуулах ёстой. Дипломат нот бичигт виз мэдүүлэгчийн нэр, албан тушаал, томилолтоор явах өдөр, хугацаа, болон аялалын зорилгыг тодорхой дурьдсан байвал зохино. Дипломат нот бичгийн албан бус англи хэлний орчуулгыг хавсаргах хэрэгтэй.

G-4 визийн мэдүүлгийн хувьд тухайн олон улсын байгууллагаас (НҮБ, Дэлхийн Банк, ОУВС гэх мэт) ирүүлсэн албан хүсэлтийг хавсаргах ёстой.

A, C-3 болон G визээр албан ажлын шугамаар зорчигчид нь визийн мэдүүлэгт биеэр ирэх шаардлагагүй. Харин A-3 болон G-5 ангилалын виз мэдүүлэгчид заавал биеэр ирж хурууны хээ өгөх шаадлагатай.

Консулын Хэлтэс визийн мэдүүлгийг хянаж үзсэний дараа зарим тохиолдолд тухайн виз мэдүүлэгчийг ярилцлаганд дуудаж болзошгүй юм.

Визийн мэдүүлгийг хянан шийдвэрлэх хугацаа нь мэдүүлэг хүлээж авснаас хойш ажлын 10 хоног байна.

Визийн мэдүүлгийг хянан шийдвэрлэх болон виз олголтын хураамж

Албан болон дипломат визийн бүх төрөл визийн хураамжаас чөлөөлөгддөг.

Хэрэв таньд албаны вийзтэй холбоотой асуух зүйл байвал Улаанбаатар дахь Консулын Хэлтэст UlaanbaatarNIV@state.gov цахим хаягаар хандан захиа бичнэ үү.

Нэмэлт мэдээлэл

Та Төрийн Департаментын вэб хуудаснаас Дипломат болон албан визийн шалгуурын талаар нэмэлт мэдээлэл болон A виз, G визийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.