Визийн хураамж

Энэ хуудсан дээр:

Ерөнхий агуулга

Цагаачлалын бус визийн өргөдөл мэдүүлэхээс өмнө виз мэдүүлэгчид нас харгалзалгүйгээр Машинаар Уншигддаг Визийн (MRV) хураамж гэж нэрлэгддэг визийн мэдүүлгийн хураамж төлөх шаардлагатай бөгөөд энэ нь буцаан олгогдохгүй , мөн өөр хүнд шилжүүлэгдэхгүй болно. Виз олгогдсон эсэхээс үл хамааран визийн мэдүүлгийн хураамж төлөгдсөн байх ёстой. Хураамжийн хэмжээ таны хүссэн визийн ангиллаас хамаарна. Энэ цахим хуудсан дээр цагаачлалын визийн ангилал бүрийн визийн мэдүүлгийн хураамжийн жагсаалтыг харуулав.

Энд зөвхөн цагаачлалын бус визийн мэдүүлгийн хураамжийг харуулсан болохыг анхаарна уу. Үндэсний Визийн Төв, АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэс эсвэл Дотоодын Аюлгүй Байдлын Яаманд шууд төлөгддөг бусад визийн хураамжийн талаарх мэдээллийг энд дарж авна уу.

Төлбөрийн мэдээлэл

Хэдийгээр хураамжийг Америк доллараар заасан боловч төлбөрийг тухайн улсын мөнгөн тэмдэгтээр хийнэ. Та хураамжаа Голомт банкны аль ч салбарт тушааж болно. Төлбөр хийх бусад аргыг энд дарж үзнэ үү. Голомт банкны салбарыг энд дарж олно уу.

Хязгаарлалтууд

Таны визийн мэдүүлгийн хураамж буцаан олгогдохгүй бөгөөд та өөр хүнд шилжүүлж болохгүй. Визийн мэдүүлгийн хураамж төлсний дараа танд төлбөрийн баримт олгогдоно. Тухайн баримт нь төлбөр хийсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд уг баримт нь АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэст ярилцлагын цаг товлох боломж олгоно. Баримтын хүчинтэй хугацааны дотор та ярилцлагаа товлох ёстой бөгөөд энэ нь хураамжийг төлснөөс хойш нэг жилийн дотор ярилцлага товлох ёстой гэсэн үг юм. Төлбөр хийгдсэнээс хойш нэг жилийн дотор ярилцлага товлоогүй тохиолдолд таны баримтын хугацаа дуусч, ярилцлага товлох боломжгүй болж, та дахин хураамж төлж виз мэдүүлэх үйл явцыг шинээр эхлэх ёстой болно.

Визийн ангилал болон мэдүүлгийн хураамжийн хэмжээ

Доор жагсаасан мэдүүлгийн хураамжуудыг Америк доллараар үзүүлсэн бөгөөд энэ нь нэг хүний визийн мэдүүлгийн үнэ болно. Хамгийн түгээмэл цагаачлалын бус визийн мэдүүлгийн хураамж $160. Үүнд жуулчны, бизнесийн, оюутны, солилцооны виз орно. Ажлын болон шашны гэх зэрэг I-797 зөвшөөрөлд үндэслэгддэг визийн хураамж $190. K ангиллын виз $265 бөгөөд E ангиллын визийн хураамж $205. К ангиллын виз мэдүүлэгчид визийн хураамжийг ярилцлагын өдөр АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэст төлөх хэвээр гэдгийг анхаарна уу. Доорх хүснэгтэнд визийн ангилал, хураамжийн хэмжээг дэлгэрэнгүй үзүүлсэн болно. Хүснэгтийн доор мэдүүлгийн хураамж төлөх шаардлагагүй цөөн тооны цагаачлалын бус визийн жагсаалтыг үзүүлсэн байгаа.

Хэрэв виз олгогдсон бол таны иргэншлээс хамаарч виз олголтын хураамж нэмж төлж болзошгүй юм. Төрийн департаментийн вебсайт танд энэ хураамж төлөх эсэх түүнчлэн хураамжийн хэмжээг мэдэхэд тань тус болно.

Визийн ангилал болон мэдүүлгийн хураамжийн хэмжээ - хураамжаар ангилсан
Хураамжийн хэмжээ (US$)Хураамжийн хэмжэ(MNT) Визийн ангилал Тайлбар
$160N/A B Бизнес/Жуулчин
$160N/A C-1 Дамжин өнгөрөх
$160N/A D Усан онгоц/Нисэх онгоцны багийн гишүүн
$160N/A F Оюутан (сургалтын)
$160N/A I Сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн ажилтан
$160N/A J Солилцооны зорчигч
$160N/A M Оюутан (техник мэргэжлийн)
$160N/A T Хүний наймааны гэмт хэргийн хохирогч
$160N/A TN/TD NAFTA мэргэжилтэн
$160N/A U Гэмт хэргийн хохирогч
$190N/A H Түр хугацааны/Улирлын ажилчид болон ажил эрхлэлт, дадлагажигч
$190N/A L Компани хооронд шилжигч
$190N/A O Гоц авьяастай хүмүүс
$190N/A P Тамирчид, соёл урлагийнхан
$190N/A Q Олон улсын соёлын солилцоо
$190N/A R Шашны ажилтан
$265N/A K АНУ-ын иргэний сүйт залуу/бүсгүй эсвэл эхнэр/ нөхөр
$205N/A E Гэрээт худалдаачин/ Гэрээт хөрөнгө оруулагч, Австралийн тусгай мэргэжилтнүүд
Визийн ангилал болон мэдүүлгийнхураамж - Визийн ангиллаар ялгасан
Визийн ангилал Тайлбар Хураамж (US$)Хураамж (MNT)
B Бизнес/Жуулчин $160N/A
C-1 Дамжин өнгөрөх $160N/A
D Усан онгоц/Нисэх онгоцны багийн гишүүн $160N/A
E Гэрээт худалдаачин/ Гэрээт хөрөнгө оруулагч, Австралийн тусгай мэргэжилтнүүд $205N/A
F Оюутан (сургалтын) $160N/A
H Түр хугацааны/Улирлын ажилчид болон ажил эрхлэлт, дадлагажигч $190N/A
I Сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн ажилтан $160N/A
J Солилцооны зорчигч $160N/A
K АНУ-ын иргэний сүйт залуу/бүсгүй эсвэл эхнэр/ нөхөр $265N/A
L Компани хооронд шилжигч $190N/A
M Оюутан (техник мэргэжлийн) $160N/A
O Гоц авьяастай хүмүүс $190N/A
P Тамирчид, соёл урлагийнхан $190N/A
Q Олон улсын соёлын солилцоо $190N/A
R Шашны ажилтан $190N/A
T Хүний наймааны гэмт хэргийн хохирогч $160N/A
TN/TD NAFTA мэргэжилтэн $160N/A
U Гэмт хэргийн хохирогч $160N/A

Хураамж төлөх шаардлагагүй визийн ангилал болон чөлөөлөгдөх тохиолдлууд

  • A, G, C-2, C-3, NATO, болон дипломат виз мэдүүлэгчид ( 22 CFR 41.26 - т заасны дагуу)
  • Боловсрол, соёлын солилцооны албан хөтөлбөрт АНУ-ын Засгийн Газрын тэтгэлгээр оролцогч - J виз мэдүүлэгчид
  • Виз мэдүүлэгчийн биш алдаанаас үүдэлтэй виз сольж олгох шаардлага гарсан тохиолдолд
  • Олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн хүлээн зөвшөөрсөн НҮБ-ын Удирдах Төвийн ажиглагчийн бүлгийн гишүүд, туслах ажилтнууд болон тэдний гэр бүлийнхэн
  • Зарим төрлийн хандивийн үйл ажиллагаа явуулахаар зорчиж буй хүмүүс
  • Албан хэргээр зорчиж буй АНУ-ын Засгийн газрын ажилтнууд
  • Үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан АНУ-ын Засгийн Газрын ажилтны салах ёслол болон оршуулганд оролцохоор яваа эцэг эх, ах дүү, эхнэр нөхөр, хүүхэд; эсвэл үүргээ гүйцэтгэж яваад хүнд гэмтсэн АНУ-ын Засгийн газрын ажилтны яаралтай эмчилгээний үед эргэлтээр очих эцэг эх, ах дүү, эхнэр нөхөр, хүүхдүүд

Бусад хураамж

Зарим тохиолдолд визийн нэмэлт хураамжийг Үндэсний Визийн Төв, АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэс эсвэл Дотоодын Аюулгүй Байдлын Яаманд шууд төлдөг.

  • Цагаачлалын бус виз олголтын ("Харилцан адил үйлдэлт") хураамж
    Зарим орны виз мэдүүлэгчид виз зөвшөөрсөн тохиолдолд виз олголтын хураамж төлөх шаардлагатай байж болно. Эдгээр хураамж нь "харилцан адил үйлдэл" дээр үндэслэдэг (тухайн улс АНУ-ын иргэнээс адил төрлийн ангиллын визэнд авч буй хураамж). Америкийн Нэгдсэн Улс виз олголтын хураамжаас аль болох татгалзахыг эрмэлздэг боловч гадаадын Засгийн газар тодорхой ангиллын виз олгохдоо АНУ-ын иргэдээс хураамж авсан үед Америкийн Нэгдсэн Улс "харилцан адил үйлдлийн" хураамжийг тухайн улсын иргэдээс ижил төрлийн виз олгохдоо авдаг. Төрийн Департаментын веб хуудаснаас виз олголтын хураамжийн талаар нэмэлт мэдээлэл авч болох бөгөөд Монгол улсын иргэдийн хувьд энэ хураамжийг төлдөггүй болно.

  • SEVIS хураамж
    Оюутан, Солилцооны Зорчигчдын Мэдээллийн Систем (SEVIS) гэдэг нь интернэтэд суурилсан систем бөгөөд F, M болон J виз мэдүүлэгчдийг (мөн тэдний гэр бүлийн гишүүд) анх бичиг баримтаа хүлээж авахаас эхлэн (I-20 эсвэл DS-2019) сургуулиа төгсөх/орхих эсвэл хөтөлбөрөө дуусгах/орхих хүртэл хянадаг.

    Хэрэв та өөрөө F, M эсвэл J виз мэдүүлж байгаа бол АНУ-ын сургуультайгаа холбогдож таны мэдээлэл SEVIS-т орсон эсэхийг нягтлаарай . Визийн мэдүүлгийн хураамжнаас гадна та SEVIS хураамж тусад нь төлөх шаардлагатай. I-20 маягттай оюутнууд $350.00 ам.долларын SEVIS хураамж төлнө. DS-2019 маягттай солилцооны зорчигчид $220.00 ам.долларын SEVIS хураамж төлнө. Оюутны эсвэл солилцооны виз мэдүүлэхээс өмнө хураамжийг төлөх ёстой бөгөөд АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэс уг хураамжийг хүлээж авдаггүй. SEVIS хураамжийг төлөх зааврыг эндээс үзнэ үү.

    SEVIS хураамжаас чөлөөлөгдөх
    АНУ-ын Засгийн газраас санхүүжүүлсэн хөтөлбөрт (G-1, G-2, G-3, эсвэл G-7 кодоор эхэлсэн хөтөлбөрүүд) оролцогчид SEVIS хураамж төлөх шаардлагагүй.

  • Багцын L-1 төрлийн визийн хураамж (Залилангаас Сэргийлэх болон Илрүүлэх Хураамж)
    Үндсэн виз мэдүүлэгч нь анх удаа багцын зөвшөөрлөөр L виз мэдүүлж буй тохиолдолд Залилангаас Сэргийлэх болон Илрүүлэх Хураамж болох 500 ам. доллар төлөх ёстой. Энэхүү хураамжийг ярилцлаганд орохдоо Элчин Сайдын Яамны кассанд тушаана. Хэрвээ дараагын L-1 визийн мэдүүлэг нь шинэ I-129S маягтанд (шинэ багцын зөвшөөрөл) тулгуурласан бол Залилангаас Сэргийлэх болон Илрүүлэх Хураамжийг дахин төлнө.

    Анхааруулга: L, H-1B, болон H-2B визийн өргөдөл гаргасан хүний Залилангаас сэргийлэх болон илрүүлэх хураамжийг АНУ-ын USCIS-д өргөдөл гаргасан тал хариуцана.