2020 оны 8 сарын 3 наас эхлэн Mашинаар Уншигддаг Виз/Цагаачлалын бус визийн төлбөрийг Монгол дахь Голомт банканд төлнө. 2020 оны, 8 сарын 2 ноос өмнө Хаан банканд төлөгдсөн төлбөрүүд нь төлөгдсөн өдрөөсөө тооцон нэг жилийн хугацаанд хүчинтэй байна.

Банк болон төлбөрийн аргууд/Визийн хураамж төлөх

Энэ хуудсан дээр:

Ерөнхий агуулга

Ихэнх тохиолдолд виз мэдүүлэгч нь (хүүхдүүд мөн адил) Машинаар Уншигддаг Визийн (MRV) мэдүүлгийн буцаан олгогдохгүй мөн шилжүүлэгдэхгүй хураамжийг виз олгогдсон эсэхээс үл хамааран төлөх ёстой. Визийн мэдүүлгийн хураамжийн хэмжээ нь таны мэдүүлж буй визийн ангиллаас хамаарна.

MRV хураамж буцаан олгогдохгүй гэдгийг санаарай. Та виз мэдүүлэх шаардлагатай эсэхээ бататгана уу. Хэрэв та хүчин төгөлдөр АНУ-ын визтэй эсвэл АНУ-д Визгүй Зорчих Хөтөлбөрт хамрагдсан улсын иргэн бол виз хүсэх шаардлагагүй байж болно.

Тодорхой хувь хүмүүс виз авах шаардлагагүй, эсвэл хураамжнаас чөлөөлөгдөж болно, жишээлбэл:

  • Хэрэв та A эсвэл G виз албан аяллын зорилгоор мэдүүлж байгаа бол MRV хураамж төлөх шаардлагагүй
  • Хэрэв та J виз АНУ-ын Засгийн Газраас ивээн тэтгэсэн хөтөлбөрт оролцохоор мэдүүлж байгаа бол MRV хураамж төлөх шаардлагагүй
  • Хэрэв та Канад эсвэл Бермудын иргэн (гэхдээ A, E, G, K эсвэл V ангиллын виз мэдүүлээгүй бол) бол виз авах шаардлагагүй байж болно.

Хэрэв та виз мэдүүлэх шаардлагатай бол доорх зааврын дагуу визийн мэдүүлгийн хураамжаа төлнө үү. Визийн хураамжаас чөлөөлөгдөх талаар илүү мэдээлэл авахыг хүсвэл энэ хуудсыг үзнэ үү.

Сануулга: Визийн мэдүүлгийн хураамж (MRV хураамж) буцаан олгогдохгүй.

Визийн Хураамж Төлөх Заавар

Монгол улсад та Голомт Банкны аль ч салбарт хураамжаа төлөх боломжтой. Эхлээд, виз мэдүүлэгч нь цахим хуудаст бүртгүүлэн “цаг товлох” хэсгийг сонгон хураамжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. Хураамж төлөх дарааллыг дараах хэсгээс харна уу.

Алхам 1

Виз мэдүүлэгчийн системд нэвтрэн профайл үүсгэнэ үү. Ингэснээр төлбөр зөв төлөгдсөн мэдээллийг цаг алдалгүй баталгаажуулах боломжтой. Хураамжийг төгрөгөөр үзүүлэх болно. Энэ хуудаст визийн мэдүүлгийн төрөл, хураамжийн тухай мэдээлэл орсон болно.

Алхам 2

Дэлгэцийн зүүн талд байрлах Цаг товлох хэсэгт дарна уу. Энд визийн төрөл, ангилал, виз мэдүүлж буй Элчин сайдын яамны нэрээ сонгоно.

Алхам 3

Хураамж төлөх хэсэг дээр Хураамж төлөх арга гэснийг дарна. Хураамжийн дэлгэрэнгүй мэдээллийг доор байрлах Хураамж төлөх арга хэсгээс харна уу.

Визийн хураамжийн төгрөгийн ханшийг АНУ-ын Төрийн Департаментын тогтоосон валютын ханшаар тооцдог. Өөрийн мэдүүлэх визийн төрлийн зохих зөв хураамжийг төлөөгүй тохиолдолд ярилцлагын цаг товлох боломжгүйг анхаарна уу.

Алхам 4

Голомт банканд очихоос өмнө таны мэдээлэлтэй төлбөрийн маягтаа хэвлэж авна. Визийн хураамж төлснөөр та уг хураамжийг визийн мэдүүлэг шалгагдахад шаардлагатай хураамж ба буцаан олгогдохгүйг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм. Уг хураамж нь виз мэдүүлэгчтэй байгуулсан ямар нэг гэрээг илтгэхгүй ба визийн мэдүүлгийн шийдвэрийг амжилттай гаргах баталгаа биш юм. Виз мэдүүлгийн үр дүнгээс үл хамааран төлбөрийг буцаан олгох боломжгүй.

Алхам 5

Хураамж төлөх аргаа сонгох үедээ та баримтын дугаараа хадгалах шаардлагатай. Баримтын дугааргүй бол та цаг товлох боломжгүйг анхаарна уу.

Алхам 6

Визийн хураамжаа төлсний дараа та профайл руугаа дахин нэвтэрч, цаг товлох хэсэгт төлбөрийн баримтын дугаараа оруулснаар ярилцлагын цагаа доорхи хуваарийн дагуу товлох боломжтой.

Визийн Хураамж Төлөх Арга

    Бэлэн мөнгөөр банкинд тушаах

    Цагаачлалын бус визийн хураамжийг бэлэн мөнгөөр Голомт банкны аль ч салбарт төлөх боломжтой.

  • Профайлдаа нэвтэрсний дараа хураамжаа төлөх арга хэсэг дээрхи “Бэлнээр” гэснийг сонгоно уу.
  • CGI бүртгэлийн дугаартай төлбөрийн маягтыг хэвлэж гаргана уу. Хураамж буцаан олгогдохгүй тул нэг CGI дугаараар зөвхөн нэг хураамж төлнө үү.
  • Голомт банкинд хураамжаа төлөхдөө бүрэн бөглөсөн төлбөрийн маягтаа хамт авч очно уу. Хэрэв төлбөрийн маягт дээрхи дүнтэй тэнцүү дүнг тушаахгүй бол цаг товлох боломжгүй болохыг анхаарна уу.
  • Төлбөрөө тушаасны дараа банкны ажилтан танд баримт өгөх болно. Баримт төлбөр төлсөнийг нотлох тул хадгална уу.
    Визийн хураамжийг төлсний дараа та ярилцлагын цагаа доорхи хуваарийн дагуу хийх боломжтой. Төлбөр төлсний дараа профайл руугаа дахин нэвтэрч, Цаг товлох хэсэгт төлбөрийн баримтын дугаараа оруулж цагаа товлоно уу.
  • Ярилцлагын Цаг Товлох

    Цахимаар эсвэл Дуудлагын төв - рүү залган цаг авахад таны баримтын дугаар шаардлагатай. Баримтын дугаарыг доорх улаан хэсэгт үзүүлсэн болно.

    Fee Payment Receipt

      Бэлэн мөнгөөр банкинд тушаах

      Та төлбөр төлсөн өдрийнхөө 22:00 цагаас хойш (Монголын цагаар) ярилцлагын цагаа товлох боломжтой болно.

      Дэлгэрэнгүй Мэдээлэл

      Хэрэв танд визийн хураамжид хэрэглэгдэх валютын ханшийн тухай асуулт байвал, энд дарж, профайл үүсгэн, таван товч асуултанд хариулан, төлбөл зохих зөв дүнгээ тодорхойлж болно.