Цагаачлал, Иргэншлийн Хуулийн 221(g) зүйлийн дагуу татгалзсан өргөдөл

Энэ хуудсан дээр:

Ерөнхий агуулга

Цагаачлал, Иргэншлийн Хуулийн 221(g) зүйлийн дагуу татгалзах гэдэг нь мэдээлэл дутуу эсвэл визийн мэдүүлгийг үргэлжлүүлж хянах зорилгоор саатуулахыг хэлнэ. Цагаачлал, Иргэншлийн Хуулийн 221(g)-ийн дагуу нэмэлт мэдээлэл шаардагдсан эсвэл таны материалыг үргэлжлүүлэн хянах шаардлагатай бол ярилцлагын төгсгөлд Консул энэ тухай танд мэдэгдэнэ.

Хэрэв нэмэлт мэдээлэл шаардлагатай бол консул тухайн мэдээллийг хэрхэн авчирч өгөхийг танд бичгээр өгөх бөгөөд виз мэдүүлсэн өдрөөс хойш 12 сарын дотор шаардлагатай бичиг баримтыг та бүрдүүлж өгөх ёстой. Эргэж ирэхдээ визийн хураамж дахин төлөх шаардлагагүй. 12 сарын дотор бичиг баримтаа өгөөгүй бол таны визийн өргөдөл Цагаачлал Иргэншлийн хуулийн 221(g); 203(e) заалтын дагуу татгалзагдаж хаагдана.

Хэрэв АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэс танаас нэмэлт мэдээлэл, бичиг баримт шаардсан бол АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэст бүрдүүлж өгнө. Энэ хуудаснаас материал өгөх зааврыг харна уу https://www.ustraveldocs.com/mn_mn/mn-iv-documentsubmissioninfo.asp.

Бусад мэдээлэл

Зарим визийн мэдүүлгийг цаашид хянан шалгах шаардлагаар түр түтгэлздэг болно. Энэ тухай ярилцлагын төгсгөлд консул тухайн виз мэдүүлэгчид хэлнэ. Виз мэдүүлэгч тус бүрийн нөхцөл байдлаас шалтгаалан шийдвэр гаргах хугацаа янз бүр байна. Ар гэрийн яаралтай асуудлаар (үүнд гэр бүлийн гишүүн хүндээр өвдсөн, гэмтсэн, нас барсан) явахаас бусад тохиолдолд та тэвчээртэй байж визийн шийдвэрээ хүлээнэ үү, шийдвэр гаргах хугацаа 180 хоног байна.

Хэрэв та цагаачлалын бус виз мэдүүлэгч бол визийн статусаа энд дарж шалгах боломжтой. Шалгахдаа визэнд орсон газар болон DS-160 маягтын дугаараа оруулаарай.